Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж байгаа нийт бичил уурхайчин хамт олондоо энэ өдрийн мэнд хүргэе.
МБУНДХолбооны гишүүд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хүрээнд нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орж, хүний эрхийг дээдлэн, холбогдох татвараа төлж, нийгмийн даатгалдаа хамрагдан, ХАБЭА алхам тутамдаа баримталж, батлагдсан аргачлалаар нөхөн сэргээлтийг хийж, орон нутагтаа хүлээлгэн өгч байгаа билээ. Энэ нь бичил уурхайчдын минь орон нутгийнхаа эдийн засагт оруулж буй хувь нэмэр нөгөө талаараа нийгмийн хариуцлага юм.
МБУНДХолбооноос бичил хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд хуулийн хүрээнд зохион байгуулалтад ороход нь чиглэсэн сургалт хөтөлбөр хэрэгжүүлэн бичил уурхайчдыг сургах, мэргэшүүлэх, цаашид бичил уурхайгаас өөр ажлын байранд шилжүүлэх чиглэлээр зорилт тавин амжилттай ажиллаж байна.