Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр төрийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг оновчтой ашиглах, үр ашгийг тогтвортой хүртэх төслийг хэрэгжүүлж байна.
“Ухаалаг засаг” төслийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд бараа, зөвлөхийн болон зөвлөхийн бус үйлчилгээнүүд багтсан. Худалдан авалтыг Дэлхийн банк журмын дагуу зохион байгуулдаг.
Дотоодын тендерийг өдөр тутмын сонин, ХАА-ны цахим портал, ТӨБЗГ, төслийн цахим хуудас, фэйсбүүк хуудас, олон улсын тендерийг дээрхээс гадна UNDB online эсвэл DGmarket цахим хуудсаар зарладаг.